Нууцлал
Нууцлалын бодлого
Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 4-р сарын 24 · "Метрикон" ХХК · Улаанбаатар
Товч
🔒Таны мэдээллийг бид хэнд ч зардаггүй.
💳Картын бодит дугаарыг бид харахгүй — HiPay дамжуулж өгдөг.
🔑Нууц үг шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана.
✍️Та мэдээллээ засах, устгах эрхтэй.
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
Дараах мэдээллийг та өөрөө оруулна:
- Нэр (өөрийн нэр эсвэл байгууллагын нэр)
- И-мэйл хаяг
- Утасны дугаар
- Нэвтрэх нууц үг
Үйлчилгээг ашиглахад автоматаар цуглуулагддаг мэдээлэл:
- IP хаяг, ашиглаж буй төхөөрөмж, браузерын төрөл
- Нэвтэрсэн огноо, цаг
- Та ямар хуудас үзсэн, ямар feature ашигласан
- Subscription болон төлбөрийн түүх
💳 Төлбөрийн мэдээлэл: Картын бодит дугаар, CVV код бидэнд огт ирдэггүй. HiPay төлбөрийн системээс буцаан өгдөг зөвхөн token (нэг удаагийн шифр)-ийг хадгалдаг. Энэ нь олон улсын PCI DSS стандартад нийцсэн.
2. Яагаад мэдээлэл цуглуулдаг вэ?
- Таны бүртгэл, багц, үнэгүй туршилтыг удирдах
- Хувьцааны шинжилгээ, Excel add-in, API зэрэг үндсэн үйлчилгээг хүргэх
- Төлбөрийн баримт, үнэгүй туршилт дуусах мэдэгдлийг илгээх
- Шинэ төхөөрөмжөөс нэвтэрсэн бол танд сэрэмжлүүлэх (аюулгүй байдал)
- Үйлчилгээг сайжруулах (юу ажиллаж, юу ажиллахгүй байгааг шинжилж үзэх)
- Хууль тогтоомжийн дагуу баримт хөтлөх (татвар, төлбөрийн түүх)
3. Хэрхэн хамгаалдаг вэ?
- Интернет дамжуулалт бүгд HTTPS шифрлэгдсэн
- Нууц үг эргэж сэргээгдэхгүй байдлаар шифрлэгдэн хадгалагдана
- Сул нууц үг (олон сайт дээр leak болсон) хэрэглэхийг зөвшөөрөхгүй
- Нэвтрэлтийн token 7 хоногийн дараа автоматаар хүчингүй болно
- Картын бодит дугаар HiPay-д, бидний сервер дээр хадгалагдахгүй
- Шинэ IP хаяг эсвэл төхөөрөмжөөс нэвтэрвэл и-мэйл мэдэгдэл явна
Таны мэдээлэл Microsoft Azure-ийн Зүүн Ази дата төвд хадгалагдана.
4. Хэнтэй мэдээлэл хуваалцдаг вэ?
Гуравдагч талд мэдээлэл зардаггүй. Зөвхөн дараах үйлчилгээ үзүүлэгчдэд шаардлагатай хэмжээнд дамжуулна:
- HiPay — картын төлбөр боловсруулах (картын дугаар)
- Microsoft Azure — сервер, мэдээллийн санг удирдах
- Resend — и-мэйл (баталгаажуулалт, баримт) илгээх
Хуулийн шаардлагаар (жишээ нь шүүхийн шийдвэр) эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргаж өгч болно.
5. Таны эрх
- Харах, засах: Бүртгэл хэсэгт өөрийн мэдээллийг засаж болно
- Устгах: Тохиргоо → Аюул бүс → Данс устгах товчоор өөрөө шууд устгана. Алсаас туслалцаа хэрэгтэй бол hello@metricon.mn-д бичнэ үү. Хувийн мэдээлэл (нэр, утас, төхөөрөмж) нэн даруй устгагдах ба имэйл хадгалагдана
- Карт устгах: Төлбөрийн карт-аас хэдийд ч устгах боломжтой
- Хуулбар авах: Өөрийн мэдээллийн бүрэн хуулбар авахыг хүсэх эрхтэй
- Маркетингаас гарах: Маркетинг и-мэйлийн доод талд "unsubscribe" товч
6. Cookies болон localStorage
Бид танд нэвтрэлтийг хадгалах зорилгоор браузерын localStorage-д жижиг мэдээлэл (нэвтрэлтийн token, багцын нэр) хадгалдаг. Энэ нь зөвхөн таны төхөөрөмж дээр үлдэх бөгөөд гуравдагч талтай хуваалцагддаггүй.
Excel Add-in ашиглах тохиолдолд API key-ийг Office-ийн хамгаалагдсан storage-д хадгалдаг.
7. Мэдээлэл хадгалах хугацаа
- Бүртгэлийн мэдээлэл — бүртгэл идэвхтэй байх хугацаанд
- Төлбөрийн түүх — хуулийн дагуу 5 жил
- Бүртгэл устгагдсан бол — хувийн мэдээлэл (нэр, утас, төхөөрөмж) нэн даруй устгагдана. Имэйл нь дахин бүртгүүлэх болон trial abuse шалгалтын зорилгоор үүрд хадгалагдана
8. Бодлогын өөрчлөлт
Чухал өөрчлөлт гарвал таны и-мэйл хаягаар мэдэгдэнэ. Мэдэгдлийн дараа үргэлжлүүлэн ашигласан тохиолдолд шинэчлэгдсэн бодлогыг зөвшөөрсөнд тооцогдоно.
9. Холбоо барих
И-мэйл: hello@metricon.mn
Вэбсайт: www.metricon.mn
"Метрикон" ХХК · Улаанбаатар хот, Монгол Улс